

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан ГБХНХ-ын сайд Т.Аубакирт хариуцлага тооцох асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг хассан байсныг оруулж ирж өнөөдөр нэмэлтээр хуралдана. Төсвийн байнгын хороо болон чуулган дээр хүний эрх ярихаар гараад явдаг, мөнгө байшин барилга хөрөнгө ярихаар бүгд сууж байдаг.
Сайдын суудал ярих үед ирц 100 хувь байдаг ч хүний эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний амьд явах эрхийн тухай тухай ярихаар бүгд заалнаас гарч явсан.
Энэ салбарыг ахалж байгаа хүн буюу ГБХНХ-ын сайд Т.Аубакир эсрэг санал өгч гарч явсан нь маш эмгэнэлтэй. Тиймээс өнөөдрийг чуулганыг бүгдээрээ харцгаая. Сонгуулийн үеэр л нүүрээ бидэнд харуулдаг хүмүүс бусад үед бөгсөө харуулж байна.
Шууд дамжуулалт:
