Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.10.05 11:37
164
Ө.Шижир: Х.Тэмүүжин гишүүнийг дэмжиж байгаа гэдгээ ил хэлсэн

УИХ-ын гишүүн Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Х.Тэмүүжин, Б.Түвшин дээр санал хуваагдаж удах байх. Өнөөдөр манай бүлгийн хурлаар ганцхан асуудал хэлэлцэнэ. Энэ нь бүлгийн даргаа шинээр томилох асуудал байгаа. Тэгэхээр бүлгийн ирц сайн байна байх гэж бодож байна. 

АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн байх нь зохистой гэж бодож байна. Тийм учраас Х.Тэмүүжин гишүүнийг дэмжиж байгаа гэдгээ ил хэлсэн. 

Р.Сэддорж гишүүн өөрөө нэрээ дэвшүүлбэл, хоёр үе шаттай байна байх. Мөн төсвийн тодотгол болон хэлэлцүүлгийг эрх барьж байгаа намынхан хэлэлцүүлэг багатай явуулах сонирхолтой байна. 

Шууд дамжуулалт үзэх: