М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
10 мин өмнө
206
Г.Дамдинням: Шатахууныг “шаглаж” хүний зовлонгоор жаргал хийж болохгүй

Өнгөрсөн шөнө Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөлөл шатахуун түгээх станцуудад газар дээр нь очиж ажилласан. Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас тодрууллаа.

Г.Дамдинням: Нэг хүн өдөрт машинаа нэг удаа дүүргэх зохицуулалт хийх хэрэгтэй байна. Дахин дахин очиж оочирлох тохиолдол гардаг. Шатахууны хомсдолтой байхад зарим нь хүний зовлонгоор ашиг хийдэг ажилтай болчхоод байна.

Шатахууныг нөөцөлж, шаглаж байгаа хүмүүст хэлэхэд ядарсан үед монголчууд бие биеэ бодох хэрэгтэй. Заавал захиргааны арга хэмжээ авахгүй ухамсраар шийдмээр байна. Хомсдолыг зориудаар бий болгож, дундаас нь ашиг олох асуудал гарч байна.

100 мянгаас дээш торгуультай бол шатахуун өгөхгүй гэж хэлээгүй.

Хүмүүс ажлыг сайжруулах зорилгоор надтай уулзаж, олон санал гаргадаг. Тэдгээрийн л нэг.

Шатахуун түгээх станцад өдөржингөө зогсож байгаа жаахан хүүхдийг загнаад яахав дээ. Намайг л загна. Бид биедээ уурлалаа гээд шатахуун нэмэгдэхгүй.

Тэр хүүхдийг загнаад дайраад байхаар нь "Загнаад байвал битгий шатахуун өг" гэж хэлсэн юм. Энэ нь буруу ойлгогдсон бол хүлцэл өчье.

Гаднаас орж ирж байгаа шатахууныг агуулах руу оруулалгүй шууд түгээлтэнд гаргаж байгаа. Аравдугаар сард байдал тогтворжино. Намайг жилийн өмнө ажлаа авахад газрын тосны үйлдвэрийн ажил 28 хувьтай байсан. Одоо 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна.

БНХАУ-аас тогтмол авдаг гэрээтэй болох гээд ажиллаж байна. Намайг ажил авч байхад урдаас дамжуулан ачих байгууламж байгаагүй. Гурван дамжуулан ачих байгууламжийн ажлыг дуусгалаа. Сингапураас шатахууныг хөнгөлөлттэй авах зорилготой байна. олон эх үүсвэрээс авах ажлуудыг хийж байгаа.

Шууд үзэх: