М.Нансалмаа
Сэтгүүлч
Live
2026.10.05 12:03
375
Ц.Идэрбат: Саятан сүрэг компани хаана хаана хэдэн ухна зарсан гэдгээ ч хэлэхгүй байгаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр, Ямааны годрон өвчин хамгийн анх 1950 онд гарч байсан. Түүнээс хойш гарахгүй явсаар 2024 онд гарсан. 2024 онд хил орчмын бүсүүдэд гарсан. Тухайн үед 15 мянган ямааг устгалд оруулж, нөхөн төлбөрийг нь өгч байсан. 

Харин өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг харахад ямааны годрон өвчин тарахад олон хүчин зүйл нөлөөлсөн байна. Годронтой ямааг Саятан сүрэг аж ахуйн нэгжээс иргэдэд худалдсан. Тэр нь БНХАУ-д байдаг Арвас үүлдэрийн ухна байсан. 

Манай улсад гаднаас эцэг мал импортолж оруулж ирэхэд "Арвас" гэх үүлдэр байхгүй байсан. Гэтэл мал аж ахуйн эрдэм шинжилгээний газарт өгч шинжлүүлэхэд тухайн ухна Арвас үүлдэрийнх болох нь тогтоогдсон. Хилээр хууль бусаар оруулж ирсэн байх магадлал маш өндөр байна. 

Саятан сүрэг компани хаана хаана хэдэн ухна зарсан гэдгээ ч хэлж өгөхгүй байгаа. Зөрүүлээд годронгийн вакцин санал болгож байна гэх мэдээлэл ирсэн. 

Шууд дамжуулалт: