
Япон улсад хийсэн төрийн айлчлалын талаар МАН-ын төрийн нарийн бичгийн дарга Я.Содбаатараас тодрууллаа.
Я.Содбаатар: “МАН Японы эрх баригч Либерал ардчилсан намтай гэрээ байгуулах, анхан дунд шатны намын байгууллагын удирдлагуудаа сургалтанд хамруулах зорилгор Япон руу айлчлалаар явсан.
Ерөнхий сайдын төрийн айлчлалтай хугацааны хувьд давхацсан нь ард иргэдэд буруу ойлголт төрүүлсэн байна. Ерөнхий сайдын төрийн айлчлал тусдаа байсан ч МАН болон Японы эрх баригч нам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд намын даргын хувиар нэг үйл ажиллагаанд оролцсон.
Японы айлчлалын санхүүжилт улсын төсвөөс биш МАН-аас гарсан. Нийт 70 гаруй хүн явсан. Мөн МАН-д 30:38 гэсэн бүлэг байхгүй” гэлээ.
Шууд үзэх:
