
Хүн намын зөвлөлөөс тендерийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өглөө.
Шадар сайд Т.Доржханд: Хоёр тендерийн нэг нь үр дүнгүй байдаг. Төрийн байгууллага биш хууль хяналтын байгууллагаар шийдүүлж байна.
Аль болох хүн оролцохгүй байснаар авлига хээл хахууль багасна. Тийм болохоор технологийг ашиглаж, цахим дэлгүүрт олон барааг оруулахаар ажиллаж байна. Иргэд засгийн газрыг тендер хийж байна гэж боддог. 10.5 орчим их наядын тендерийн худалдан авалтын 8 их наядыг Төрийн өмчит компани хийдэг.
Хүн намын зүгээс тендерийн үнэлгээг 100 хувь хиймэл оюунаар хийлгэх чиглэлийг барьж ажиллаж байна. Яамд тендер хийдгийг зогсооно. Хууль хяналтын байгууллагаас бичиг аваад, төрийн нууцад хамааруулж, нууцалдгийг хязгаарлана.
2028 он гэхэд тендерийн авлига гэж байхгүй болгох зорилготой байна.
Хуулийн онцлох заалтууд:
-Аль болох олон компани өрсөлддөг болох хэрэгтэй. Татвар, нийгмийн даатгалын өртэй ч байсан тендерт оролцох боломжтой болно.
-Өрсөлдөөнийг зөвхөн дотоодын компаниудын хооронд өрнүүлнэ. Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнд давуу эрх олгох юм.
-ААН-үүд Банкны баталгаа авахын тулд шимтгэл төлдөг. 10 тэрбумаас доош тендерийн худалдан авалтад банкны баталгаа шаардахгүй болно.
Шууд үзэх:
