

Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяраас тодрууллаа.
Тэрээр, Манай улсад 10 гаруй ноолуурын үйлдвэр байна. Арьс ширний 24 үйлдвэр байдаг. 1 том үйлдвэр босгоход олон жижиг үйлдвэрүүд босож ирдэг. Үйлдвэрүүд дээр очоод хэдэн хувийг нь дотоодоосоо хангаж байгааг асуу. Одоо 80-90 хувь дотоодоосоо авч байгаа. Өмнө нь 90 хувийг нь импортоор авч байсан.
Нэг кг цэвэр угаасан ноолуур 100-105 доллар байдаг. Гэтэл манайх түүхий ноолуурыг малчдаас 200 мянган төгрөгөөр авч байгаа. Нэг кг бохир ноолуур үйлдвэрлэлийн процессоор орохоор 600 гр цэвэр ноолуур болж хувирдаг.
Монголд нэмэгдэж байгаа нэмүү өртгөө гадагшаа алдаад байсан. Урд хөршийнхөө ноолуурыг бэлдэж, хэдэн ченжээр дамжаад хилээр гардаг байсан. Тэр болгоныг зогсоож дотооддоо үйлдвэрээ босгож ирж байна.
Шууд дамжуулалт:
