Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
166
Х.Тэмүүжин: АН-ын бүлгийн дарга 42 гишүүний эв нэгдлийг хангагч байх ёстой

УИХ-ын гишүүн Х.Тэмүжингээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Одоо байгаа бүлгийн дарга ажлаа өгөх ёстой. Олонхын саналаар бүлгийн даргыг сонгодог учир 42 гишүүн бүгд байж саналаа өгье гэж ярилцсан. Тиймээс долоо хоног хойшиллоо. 

Яг одоогийн байдлаар нэр дэвшилт эхлээгүй байна. Одоо байгаа бүлгийн дарга ажлаа өгөөгүй байна. Тиймээс нэр дэвшилтийн процесстой холбоотой мэдээлэл өгөх боломж муу байна. 

Бүлгийн дарга таван зарчим шинж чанар руу дөхөх ёстой байх гэж бодож байна. Нэгдүгээрт, бүлгийн дарга АН-ын 42 гишүүний эв нэгдлийг хангагч байх ёстой. Хоёрт, сөрөг хүчний ажлаа хийж, эрх баригчдын өөдөөс зангаргатай, зоригтой үзэх хэрэгтэй. Хоосон хэрүүл хийгээд байхаасаа илүү бодлогын шийдвэр, АН-ын гишүүдийн гаргаж буй бодлогыг амжилттай ажил хэрэг болгохын тулд зохион байгуулалт хийдэг байх ёстой.

Шууд дамжуулалт: