

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Боловсролын зээлийн сангийн асуудлыг гишүүн болсноосоо хойш ярьсан. Зээл аваад үүргээ биелүүлээгүй хүмүүс олон байна. Тиймээс зээл авсан бол эргээд төлмөөр байна. Гэтэл харамсалтай нь сонгуулийн жил гайгүй төлөгдсөн юм шиг байсан. Тэрнээс хойш бараг төлөгдөөгүй. Буцааж төлөх ёстой 300 орчим тэрбум төгрөг байгаа.
Гадаадад 500-600 сая, 150 мянган доллароор сурсан хүүхэд ч байна. Тэдний үр өгөөжийг авч үзмээр байна. 150 мянган доллар гэдэг хагас тэрбум төгрөг. Сурсан ч юмгүй эргэж ч ирээгүй хэдэн хүмүүс байна.
Ихэвчлэн боломжтой айлын, дарга сайд нарын мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд нь. Бүр тоохоо больчихсон. Гэтэл багшаар сурч байгаа хүүхэд 4 сая төгрөгийн л сургалтын төлбөртэй. Зарим нь багшаар суръя, эргээд хөдөө гадаа ажиллая гэж байхад тэтгэлэг өгөхгүй гэж байж хэдэн зуун саяар сурсан хүүхдийн зээлийн араас хөөцөлдөхгүй байна.
Шууд дамжуулалт:
