

Шадар сайд Т.Доржханд мэдээлэл хийлээ.
Тэрээр, 2027 оны төсөв хэлэлцэгдэж байна. Мөн 2026 оны төсөв хэлэлцэгдэж байгаа. Дэд бүтэц, эрчим хүчний хөрөнгө оруулалтыг 35 жил хийгээгүй. Үүний үр дүнд бид өнөөдөр эрчим хүч, дулаан байхгүй байгаа. Анх удаа эрчим хүч дээрээ илүү их төсөв тавих агуулгаар ЗГ-аас орж ирсэн. Эрчим хүчний реформоо тууштай хийе. Манай улс 2028-2030 онд эрчим хүчний биеэ даасан байдалтай болъё гээд, үүний суурь дэд бүтцийг бүгдээрээ ирэх жилийн төсөвт суулгаад алдаагаа засъя гээд тохиролцсон.
Гэвч харамсалтай нь УИХ дээр эрчим хүчний төсвөөс байнга хасдаг боллоо. Эрчим хүчний багцад байсан станцуудын насжилт, хэзээ мөдгүй зогсох эрсдэлтэй байгаа үед урсгал засварын төсвийг хасаж байна. Өмнөх долоо хоногийн 5 дахь өдөр ч гэсэн урсгал зардлуудын төсвийг огцом хассан.
Шууд дамжуулалт:
