

Норовын Алтанхуяг 30 жилийн өмнө УИХ-д орж ирсэн бөгөөд нийт таван удаа сонгогдсон гишүүн. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ өөрөө мэдэгдсэн бөгөөд сунгааныг ч өнгөлөөд эхэлжээ.
2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшвэл дэмжих тухай нээлттэй асуултад Н.Алтанхуяг хамгийн өндөр санал авсан байна. Тус судалгааг олон нийтийн санал бодлыг судалдаг “National Opinion” судалгааны байгууллага наймдугаар сард хийсэн юм.
Гэвч ерөнхийлөгчийн сунгааныг өнгөлж буй Н.Алтанхуяг гишүүн намрын ээлжит чуулганы таван хуралдааны нэгт нь л суужээ. Мөн ээлжит бус чуулганд огт суугаагүй байна.
Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрөөд явж байна. Н.Алтанхуяг гишүүний ирц 68 хувийн үзүүлэлттэй, одоогийн байдлаар ямар нэгэн хуулийн төсөл санаачлаагүй байгаа юм.
Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох “Хөгжлийн банк”-ны хэрэг шүүхийн шатанд үргэлжилж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм.
