

Өчигдөр цагдаагийн байгууллагад согтуу жолооч 9 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт автомашинд хүүхэд мөргүүлсэн гэж дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу очиход жолооч 35 настай эмэгтэй согтуугаар Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 9 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.
Одоогийн байдлаар тус хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. Тиймээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
