

Нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг сайд, дарга нарын хамаарал бүхий компаниуд хэвлэхээр болсон тухай "Монсудар" хэвлэлийн газраас мэдээлэл хийлээ.
Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбат: Тавилттай тендер гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Хэнийг, яаж шалгаруулах уу, хэдэн төгрөг өгөх үү гээд бүх зүйлээ төлөвлөөд тендер зарладаг. Ийм хайрцагт ороод гарлаа. Хайрцаг яагаад үүсдэг гэхээр, төрийн эрх мэдэл томрохоор үүсдэг юм байна. Төр өөрийнхөө хийх ёсгүй зүйлийг хийгээд ирэхээр хайрцаг томордог. Хийх ёсгүй ажлаа хийгээд ирэхээр мөнгө дагалддаг юм байна. Мөнгө, эрх мэдэл хоёр дагалдахаар мэргэжлийн хүмүүс хэрэггүй болдог юм байна. Монголд хэвлэлийн газар нэртэй 120 байгууллага байдаг. Тэдний дунд зарласан нэгдүгээр ангийн сурах бичиг хэвлэх, зохиох тендерт бид оролцсон.
Гэтэл УИХ-ын 2 гишүүн, нэг нь сайд хүмүүсийн компанийг Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газрын дарга н.Тамир шалгарууллаа. Сарын дотор хиймэл оюун ухаанд даалгавар өгөөд сарын дотор зарлагдсан тендерт ялагч болж гарч ирсэн. Энэ хүмүүсийг бид хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна.
9-р сарын 1нд хүүхдүүд сурах бичиггүй байсан. Сурах бичгийн зураг нь ч агуулга байхгүй. Гурван хөлтэй, нүүр нь аймшгийн зурагтай ном хүүхдүүдэд өгсөн. Энийг хараад хүүхэд төсөөлөн бодох даалгавраа хийж байна.
Шууд дамжуулалт үзэх:
