

Эрчим хүчний сайд Б.Найдалаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Энэ жил тодотголоор 200 тэрбум төгрөг тавьсан байсан. Энэ нь хоёр зорилготой. Эхнийх нь, Импортын өндөр үнэтэй авч байгаа цахилгаан эрчим хүчийг иргэдэд дарамт учруулахгүй, үнэ нэмэхгүй зорилгоор тавьсан мөнгө байгаа. Нөгөөх нь энэ өвлийг өнөтэй давахын тулд цахилгаан хязгаарлахгүйн тулд засвар үйлчилгээндээ зориулж мөнгө тавьсан байсан. Гэтэл Ж.Баясгалан гишүүн гэнэт зарчмын зөрөөтэй санал гаргаад 13.8 тэрбумыг өөр зорилготой болгоод өөрчилсөн.
Шууд тодорхой хэлэхэд, засвар үйлчилгээгээ энэ дүнгээр хийж чадахгүй гэсэн үг. Өвөл цахилгаан хязгаарлах, дулаан тасалдах эрсдэлтэй боллоо. Энэ хариуцлагыг Ж.Баясгалан гишүүн үүрэх үү.
Эрчим хүчний салбарынхан улаан гараараа яаж өдөр шөнөгүй ажиллаж байгааг ойлгож байна уу. Ийм хариуцлагагүй явдал гарсанд харамсалтай байна. Хувийнхаа таалагдах, попрох гэсэн өчүүхэн зорилгоо бодож, бусад салбарыг бодохгүйгээр төсөвтэй холбоотой зүйл дээр хариуцлагагүй хандаж болохгүй.
Шууд дамжуулалт:
