М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
171
Дүүжин тээвэр 12 сард ашиглалтад орно

Дүүжин тээврийн барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Энэхүү дүүжин тээвэр нь Яармагаас Хархорин хүртэлх 4.2 км замыг 11 минутад туулах юм. Нийт 98 кабинтай бөгөөд нэг кабинд 8-10 хүн суух багтаамжтай.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр: 12 сарын 15-нд улсын комисст хүлээлгэж өгнө. Энэхүү төслийг нийт гурван шатны комисс хүлээж авахаараа онцлогтой. 12 сардаа багтаад ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байна.

Төслийн менежер Ж.Лхагвадорж: Дүүжин тээврийн төслийг Франц улсын Пома групп гүйцэтгэж байгаа. Энэхүү групп нь 80 гаруй жилийн туршлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм. Дүүжин тээвэр нь 21 км/ц-ийн хурдтай. Түгжрэлийн үед машинаар нэг талдаа 2 цаг явдаг зайг 11 минутад туулна гэсэн үг.  

Иргэдийн дунд дүүжин тээврийн аюулгүй байдалд эргэлзэх хандлага байгаа ч төслийг гүйцэтгэгчдийн зүгээс энэ тал дээр итгэлтэй байгаа гэдгээ илэрхийллээ. Төсөл амжилттай хэрэгжвэл дараагийн байршилд суурилуулахаар төлөвлөж байна гэв.