М.Нансалмаа
Сэтгүүлч
Live
2 мин дараа
235
Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй 2017 он хүртэл холбоотой байсан

Ц.Элбэгдоржийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх байсан Л.Пүрэвсүрэнгээс тодрууллаа. Эпштейнтэй холбоотой баримтууд дунд түүний бичсэн мэйл байгаа юм.

Л.Пүрэвсүрэн: Ц.Элбэгдорж Эпштейнтэй хоёр удаа л уулзсан гэсэн үг. 2013 онд НҮБ-ын чуулганы үеэр News today сонины эзний гэрт оройн зоогийг зохион байгуулж, 30 гаруй орны төлөөлөгчид оролцсон. Тэнд Эпштейн байсан бөгөөд анх удаа уулзаж, танилцсан.Дараа нь 2015 онд Эпштейний гэрт оройн зоогт уригдсан.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бид хоёр ямар нэгэн байдлаар охид эмэгтэйчүүдийн асуудалтай холбоогүй.

Зарим хүмүүс намайг Эпштейнтэй дотно найз байсан гэж ярьж байна. Мэйл бол тогтмол бичдэг. Хаана, юу хийж байгаа талаар ерөнхий мэдээлэл солилцож, 2017 он хүртэл холбоотой байсан. Ямар ч уул уурхайн талаар яриа хэлэлцээр хийгээгүй.

Эпштейн өөрөө Монголын талаар ойлголтгүй байсан. Тиймээс монголд зочлохыг урьсан мэйлийг дипломатын хувиар л бичсэн.

Миний Эпштейнтэй бичсэн мэйл ажлаа өгсний дараа устсан. Ц.Элбэгдоржийг зун ирэхэд нь уулзсан. Мань хүн Стэнфордын их сургуульд багшилж байгаа. Ц.Элбэгдорж байсан ч гэсэн сонсголд оролцуулахгүй л юм байна.

Шууд үзэх: