М.Нансалмаа
Сэтгүүлч
Live
2 цагийн дараа
148
Б.Пүрэвдагва: Энэ жил 10-15 мянган тонн мах нөөцөлнө

Хотын дарга Б.Пүрэвдагваас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Дүүжин тээврийн төсөлд үнийн судлагааг хийж байна. Автобуснаас хол зөрүүгүй байхаар зорьж байна. 12 сарын 15-нд нэвтрүүлэхдээ үнийг зарлана. Кабиндаа халаагчтай, өвөл халуунаар, зун хүйтнээр үлээнэ. Одоо дүүжин тээврийн буудлуудыг тохижуулах ажил үлдээд байна. Хүний нөөцийг нээлттэйгээр зарлаж, сонгон шалгаруулна.

9-10 сар бол нөөцийн махны бэлтгэл ажлын үе. Одоогоор есөн ААН хөнгөлөлттэй зээл авсан байна. 10-15 мянган тонн нөөцөлснөөр махны үнийг тогтворжуулах боломжтой. Өнгөрсөн жил 5000 тонныг нөөцөлж байсан. Малын халдварт өвчин гарсантай холбоотойгоо мах нөөцлөхөд тодорхой хэмжээний бэрхшээл гарч байна.

5000 айлыг хийн халаагуурт шилжүүлсэн. Хэрэглэж байгаа айлууд тухтай байгаа ч өртөг өндөртэй байна. Тэгэхээр энэнээс өөр ямар шийдэл байгааг судалж ажиллана.

Шууд үзэх: