М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2 цагийн дараа
160
Ж.Энхбаяр: Валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Эдийн засаг,хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Ж.Энхбаяр: Нийт экспортын орлого өссөнтэй холбогдуулан Монгол Улсын валютын нөөц 10 сарын 1-ний байдлаар 8.9 тэрбум долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт юм. Ингэснээр эдийн засаг өөдөлж, зээлжих зэрэглэл нэмэгдэж байгаа юм. Оны төгсгөлд 10 тэрбум доллар хүрэх төлөвлөгөөтэй байна.

Ноос ноолуурын экспорт өмнөх оны мөн үеэс 73 хувиар, арьс ширний экспорт 109 хувиар өссөн байна.

Экспортын орлого тооцоолсноос 2.3 тэрбумаар өссөн нь төсвийн тодотгол хийх нэг шалтгаан юм. Энэхүү орлогоор бусад салбарт шаардлагатай төсөв зарцуулна.

2027 онд 20 тэрбум долларын экспорт хийхээр зорьж байна.

Шууд үзэх: