М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
143
Н.Номтойбаяр: Хэдий болтол малын хорогдлыг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах вэ дээ

Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Н.Номтойбаяр: Шийдвэр гаргахад хугацаа их алдаж байна. Шүлхийн вакцин худалдан авах 1.5 тэрбумыг шийдэх гэж хоёр долоо хоногийн хугацаа алдлаа.  

Шүлхийд тохирсон вакцин дэлхийд байгаагүй. БНХАУ-д шинэ вакцин үйлдвэрлэснийг гармагц худалдаж авсан. 32 хоногийн хугацаа алдахад 4162 мал хорогдсон. Зах зээлийн зүнэлгээг тооцож 6 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон. 

Годрон өвчний вакциныг 1.5 тэрбумаар худалдаж авах шийдвэр гаргасан.

Асуудлыг шийдэж байгаа арга зам болхи байгаа учраас холбогдох хууль журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Улсын онцгой комисс суудал гарахаар очиж унтраадаг биш урьдчилан сэргийлдэг байх хэрэгтэй. Ямааны годрон өвчний вакцин манайд байхгүй. Тэгэхээр биокабинетийн боловсон хүчин болон шаардлагатай вакцин, малыг эрүүлжүүлэхэд шаардлагатай эм үйлдвэрлэх ажилтай газар дээр нь очиж танилцана.

Төрийн хяналт суларснаар гаднаас малын өвчин орж ирж байна. Мөн малчдын хариуцлагагүй байдалтай холбоотой асуудал ч их бий. Хэдий болтол малын хорогдлыг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах вэ дээ.