
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Э.Батшугар: 6-аас доош насны хүүхэд нь өвдсөн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид 5 хоногийн цалинтай чөлөө олгох, цахимаар ажиллуулах тогтоол батлагдлаа. Энэ нь төрийн байгууллагын алба хаагчдад хамаарна. Мөн хувийн хэвшлүүдийг ч бас уриалж байна. Тогтоол арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын нэгэн хүртэл хэрэгжинэ.
Өнгөрсөн жил томуугаар өвдсөн хүмүүст 1200 орыг ашигласан. Энэ жил хоёр дахин олон орыг бэлдээд байна.
Өмнө жилтэй харьцуулахад томуугийн халдвар их байна. Есдүгээр сараас гуравдугаар сар хүртэл дэгдэлтийн оргил үе. Томуутай тэмцэх хамгийн шилдэг арга бол вакцин. Өмнө жил 300 мянган вакцин оруулж ирсэн бол энэ жил 500 мянган вакцин оруулсан. Томуугийн вакцин тариулсан хүмүүс өвдсөн тохиолдолд хүндрэх магадлал 60-70 хувиар буурдаг.
