М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
163
Ч.Лодойсамбуу: АТГ-ын даргаар З.Дашдаваа гурван ерөнхий сайд дамнан томилогдсон

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Хууль засагладаг шударга ёсны тухай ярих биш, улс төрийн бүлэглэл хоорондын байлдааныг ярьдаг боллоо. Хоорондоо хэрэлдэж, зодолдож, зугтаж байгааг л ярьж байна. ингэснээр монголд хууль засагладаггүйг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилдог байдлыг халмаар байна.

Хууль зүйн байнгын хорооноос таван хүнийг дэвшүүлээд, УИХ сонсгол зохион байгуулж, нээлттэй сонгон шалгаруулаад томилдог байх хэрэгтэй.

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа гурван ерөнхий сайд дамнан томилогдож байна.Бид төв талбай дээр 1990 оны хуучин автобусыг шинэ гэж хэлээд иргэддээ баригдсан шившигт явдлыг нүдээрээ үзсэн. Тэгэхээр энэ даргыг яаж сайн ажилласан гэж хэлэх юм бэ.

Шууд үзэх: