
УИХ-ын гишүүн С.Амарсайханаас тодрууллаа.
С.Амарсайхан: Эпштейний сонсгол бол нас барсан хүний хэргийг шүүж байгаа явдал биш, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Үүний цаана хүүхдийн эрх яригдаж байгаа учраас эцэслэн шийдвэрлэх нь зөв.
Хүүхдийн эрхийн байгууллагууд мэдээллээ бүрэн өгч чадахгүй байна. Үнэхээр тэр хүүхдүүд эрүүл саруул байгаа юм бол тодорхой мэдээллүүдийг өгөх хэрэгтэй.
Хууль сахиулах байгууллагын тусгай хяналтын дэд хороо байгуулах шийдвэр тавдугаар сарын 1-нээс хэрэгжих байсан. Гэвч УИХ-ын чуулганаар хоёр долоо хоног дамнан хойшилж байна. Нэг өдөр ч болов хойшлуулж, хууль бус үйлдлээ нуух ажлыг хийлгэж байгаа. Тийм учраас дэд хороог яаралтай байгуулах хэрэгтэй.
Гишүүдээс гарын үсэг цуглуулаад түр хороог байгуулахаар УИХ-д өргөн барихад бэлэн болж байна. Ингэснээр хуулийн байгууллагын бугшсан асуудлыг илрүүлнэ.
Шууд үзэх:
