
Эпштейний сонсгол үргэлжилж байна. Сонсголоор Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүдийн талаар хэлэлцэж байгаа юм.
Д.Гантулга: Намайг 2006 онд “Өнөр бүл” асрамжийн төвд байхад тухайн үеийн УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж 28 хүүхэд авч яваад хоёр хүүхдийг буцаасан. Сонсголоор 24 хүүхэд гэж яриад байна. Өнчин хүүхдүүдийг төлөөлж, үнэнийг хэлэхээр ирлээ.
Тэр хүүхдүүд одоо 23-26 настай болсон байх ёстой. Би 20 жилийн хугацаанд нэг ч удаа уулзаагүй. Манай өрөөнд н.Анхбилиг гэдэг хүүхэд байсан. Тэр хүүхдийн дүүг 2010 онд авч яваад, хоёр жилийн дараа өөрийг нь авсан. Би одоо н.Анхбилиг дүүтэйгээ уулзмаар байна. Бусад дүү нартайгаа бүгдтэй нь холбоотой байдаг. Гэхдээ Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүдийн нэгэнтэй нь ч уулзаагүй.
Энэ сонсголоор тоо баримт яриад байгаа боловч хаана байгааг нь тодорхой хэлэхгүй байна. Бүтэн өнчин хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн гээд байх юм. Бүтэн өнчин хүүхдийн эцэг эх хаанаас гарах ирэв?
Шууд үзэх:
