

Монгол Улсын хүн амын сайн сайхан байдлын түвшнийг анх удаа цогцоор нь хэмжсэн судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгаанд нийт 10 мянга гаруй хүмүүсийг оролцуулснаас 5 мянган баталгаатай эх сурвалжийг ашиглан судалгааг гаргажээ. Судалгаанд Улаанбаатар хотод оршин сууж буй иргэд болон Баруун, Зүүн, Төвийн, Хангайн бүсийн иргэд, гадаадад амьдарч буй 18-аас дээш насны хүмүүсийг хамруулжээ.

Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгааны онцлох үр дүнтэй танилцана уу.
4 саяас дээш орлоготой оролцогчдын 40 хувь нь сэтгэл зүйн ССБ сайн түвшинд байсан нь 792 мянган төгрөгний орлоготой иргэдээс даруй 3 дахин их байна. Монголчуудын 10 хүн тутмын 6 нь сард нэг болон түүнээс дээш хугацаагаар байгальд цаг өнгөрөөх боломжтой байдаг байна. Малчдын 41 хувь нь хүрээлэн буй орчиндоо сэтгэл хангалуун байдаг нь бусад бүлгээс 2 дахин их байна.
Гэрлэсэн хүмүүсийн 46 хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун байдаг байна.
