М.Нансалмаа
Сэтгүүлч
Товч мэдээ
2026.10.08 09:51
253
ЦЕГ: Баавгай айл руу дайрч 40 настай эрэгтэйн аминд хүрсэн

10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 01 цагийн үед БЗД-ийн 35-р хороо Улиастай "Бурхантын ам" гэх газарт баавгай айлын гэр рүү дайрлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Шалгалтын явцад 55 настай эмэгтэй нүүрэн хэсэгтээ баавгайд самардуулсан, 40 настай эрэгтэй нас барсан байдалтай нөхцөл байдал тогтоогдсон. Эмэгтэйн хувьд гэрээс гарч зугтаан амьд үлдсэн байна. Яг одоогийн байдлаар ГССҮТ-д эмчлүүлж байна.

Нас барсан эрэгтэйн хувьд гэрээс тодорхой зайнд цогцсыг олж тогтоон шалгалтын ажлыг хийгээд явж байна. Энэ оны байдлаар нийт 597 баавгайтай холбоотой дуудлага бүртгэгдээд байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагаар хүүхэд нас барсан гэх худал мэдээлэл явж байна. Баавгайг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 

Шууд дамжуулалтыг үзэх: