Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Ярилцлага
41 мин өмнө
329
Хохирсон иргэдийн төлөөлөл: Бидний амьдрал цаг минутаар доошилж байна

Өнөөдөр өглөөний зочноор Яармаг орчмын дахин төлөвлөлтийн хохирогч болсон иргэдийн төлөөлөл ирж оролцлоо. 2022 онд гэрээ хийж газраа чөлөөлж өгсөн ч өнөөдрийг хүртэл байр нь баригдаагүй, түрээсийн байраар амьдарч байгаа аж.

-2022 онд гэрээ хийгдсэн ч байр нь баригдаагүй. Газраа чөлөөлж өгсөн иргэд гэр оронгүй болж, түрээсийн байраар амьдарч байна. Таны хувьд нөхцөл байдал одоо ямар байгаа вэ

Х.Бадамхонгор хохирсон иргэдийн төлөөлөл: Би 2022 оны 2-р сард гэрээ хийгээд “Андын Зам Констракшн” ХХК-д газраа хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш түрээсийн байраар амьдарсаар өдий хүрлээ. Манай хашаандаа 98мвкв байшинтай, бидний амьжиргаа тогтчихсон байсан. Би улс, нийслэл, дахин төлөвлөлтөд итгэж хашаа байшингаа суллаж өгсөн. Гэвч итгэл маань тасарч байна. Манайх 12 ам бүлтэй. Талыг нь гадагшаа, талыг нь хадмынх руу нь явуулж үзлээ. 

“Андын Зам Констракшн” ХХК нь оффис байхгүй. Хөрөнгө мөнгөгүй, ажиллах хүчгүй компани байна. Амьдрал үнэхээр хэцүү байна. Дээрээ энэ асуудлыг шийдэж өгөхгүй, доор нь бидний амьдрал цаг минутаар доошилж байна. 

Одоо би нэг оюутан хүүхэд, цус харвачихсан хүнтэй амьдардаг. Би өөрөө тэтгэвэрт байдаг. Амьдрал үнэхээр хүнд, яг яахаа мэдэхгүй л байна. 

“Андын Зам Констракшн” ХХК бидний газрын гэрчилгээг авчихсан. Гэрчилгээг банканд тавиад зараад үрээд дуусгачихсан гэж байгаа. Тэгээд одоо ахиж гэрээ хийгээд бидний газрыг гуравдагч этгээдэд зарна гээд байгаа. Үүнийг нь үнэхээр ойлгохгүй байна. 

“Андын Зам Констракшн” ХХК-ийн захирал Э.Лхагвасүрэнгийн амьсгалж, газар гишгэж яваа нь л үнэн. Бусад нь бол бүгд худлаа. 

Шууд дамжуулалт: