m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.28 01:38
191
Өглөө бүрийг цэвэр усаар угтая

Ус бол бидний амьдралын эх булаг, салшгүй нэг хэсэг юм. Сүүлийн  үед хүмүүс янз бүрийн ундаа цай гэхээсээ илүү усыг их уудаг болжээ.Энэ нь хүмүүсийн усны талаарх мэдлэг сайжирсан мөн түүний ач тусыг ойлгодог болсонтой холбоотой юм Тиймээс бүсгүйчүүдээ өглөө болгон ядаж нэг аяга цэвэр ус ууж байгаарай. Ингээд та бүхэндээ ус уухын таван давуу талыг хүргэе.

1.Тунгалагийн булчирхайн системийг тэнцвэржүүлнэ. Бие дэх шингэнийг тэнцвэржүүлж аливаа халдвар, өвчин тусахаас хамгаална.
2.Өөгүй толигор арьс. Ус нь арьс хуурайшихаас хамгаалах төдийгүй биеэс хорт бодисыг гадагшлуулж биеийг цэвэрлэдэг. Усыг тогтмол уух нь таны арьсны толигор болон цэвэр байдлыг хадгална.
3.Жин хаяахад туслана. Ус нь бодисын солилцоог эрчимжүүлдэг бөгөөд өөр юутай ч харьцуулашгүй гайхалтай эрдэс юм.
4.Цус болон булчингийн шинэ эсийн төлжүүлэлтийг нэмэгдүүлдэг.
5.Ус уух нь ходоодыг цэвэрлэж биед тэжээллэг бодис амархан шингэх нөхцөлийг бүрдүүлдэг.

 

Мөн ус их уух ёстой гээд нэг доор ихээр нь ууж болохгүй.Харин олон давталттай мөн тайвнаар уух хэрэгтэй
Усыг зөв уух гурван алхам байдаг. Үүнд:
1. Балгах
2. Түр амсхийж амьсгаа авах
3.Дахин уух гэсэн энэхүү дарааллыг баримталж хэт яаралгүй тайван уух нь ходоодонд хий дүүрч цүдийх, ходоод гэдэсний элдэв өвчинд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх тустайгаас гадна амны цангааг зөв, хурдан тайлдаг ажээ. Түүнчлэн нэг дор их ус уух нь эрүүл мэндэд тийм ч таатай биш юм.  Бүсгүй танд эрүүл энхийг хүсье.