Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
23 мин дараа
200
С.Цэнгүүн: Хархорум хотын ажлын алба гэх нэрийдлээр 1.5 тэрбум төгрөг нэмж оруулж ирсэн байсан

С.Цэнгүүн нарын гишүүд Төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Хямралд өртөж, үнийн өсөлт дээд цэгтээ тулаад ард иргэдийн амьдрал уруудан доройтож байна. Төсвийн тодотгол хийж цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх амлалт өгсөн. Н.Учрал Ерөнхий сайд урсгал зардлыг нэмэхгүй, нэн шаардлагатай байгаа төсвийн тодотголоо УИХ-аар баталж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж, ээлжит бус чуулган эхэлсэн байгаа. Энэхүү үйл явдлаас хойш төсвийн тодотголтой холбоотой АН-ын бүлгээс маш их хэмжээний үр ашиггүй зардлууд гуя дагаж хүзүү гэдгээр батлагдахаар оролдож байгааг байр сууриа илэрхийлсээр ирсэн. 

Ингээд төсвийн тодотгол хэлэлцэгдэж эхлэх мөчөөс бид зарчмын зөрүүтэй санал гаргасан байгаа. Юунд зарцуулах нь ойлгомжгүй татаасууд, маш их хэмжээний томилолт болон бичиг цаасны зардлыг нэмж оруулж ирсэн. 

Хархорум хот гээд хүн амьдардаггүй, эзэнгүй хотын зөвлөлийн ажлын алба гэх нэрийдлээр 1.5 тэрбум төгрөг нэмж оруулж ирсэн. 

Шууд дамжуулалт: