Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
229
Т.Аубакир: Олон хүүхэдтэй гэр бүлийг ипотект оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ

ГБХНХ-ын сайд Т.Аубакираас тодрууллаа.

Тэрээр, Манай улс жилдээ 2.7 их наяд орчим төгрөгийн халамжид зарцуулдаг. Харин хүүхдийн мөнгө бол халамж биш. Алдар эхийн одонгийн мөнгө, 0"3 настай хүүхдээ асарч байгаа эхийн мөнгийг би халамж биш гэж үздэг. Яг халамжийн хуулиар зохицуулагддаг 700 орчим тэрбум төгрөгийн зардал үлдэнэ. 

Халамж, дэмжлэгийг тодорхой болгож өгснөөр халамж шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд чиглэсэн мөнгө илүү оновчтой болно.

3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг анхны удаа байр худалдаж авч байвал ипотект оочиргүй оруулна гэж байгаа. Өнөөдөр 47 мянга орчим иргэн ипотекийн зээл авах хүсэлтээ өгсөн байгаа. Тиймээс эхлээд олон хүүхэдтэй айлыг дэмжсэн бодлого гэж үзэн гэр бүлийг дэмжих хуульд оруулж байгаа. 

Шууд дамжуулалт: