

УИХ-ын гишүүн А.Ганбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Хэдэн сарын өмнө машин тэрэг руу баавгай халдлаа, хот суурин газар баавгай орж ирлээ гээд маш их мэдээлэл явсан. Гэтэл манай төр хүний амийг яаж хамгаалах уу гэж бодохоос илүүтэй баавгай хоол ундгүй, өлсөөд хүн руу дайрлаа гэсэн. Ингээд хоол хүнсний асуудлыг төсөвт суулгах талаар ярьсан.
Энэ дараалал нь буруу байна. Эхлээд баавгай хооллох ёстой юм уу амиа алдаж болзошгүй иргэдээ хамгаалах ёстой юм уу.
Ингээд төр, яамны бодлого буруу байгаад байна. БЗД-ийн үүрийн дарга нар баавгай үзэгдсэн талаар утсаар мэдэгдсэн байсан. Гэтэл ямар ч хариу арга хэмжээ аваагүй. Гэтэл нөгөө баавгай үзэгдээд зогсоогүй, хүний аминд хүрсэн байна. Энд яамны сайд нь хариуцлага хүлээх ёстой. Дүүргийн удирдлагууд ч хариуцлага хүлээх ёстой. Утсаар яриад мэдээлэл өгөөд байхад хариуцлага тооцоогүй нийслэлд ч буруу байгаа.
Мөн баавгайн дайралтаас үүдэн гэмтсэн эмэгтэйд намынхаа хүмүүстэй ярилцаад тусламж үзүүлэхээр болсон. Эхний ээлжид би сарын цалингаа хандивлаж эмчилгээнд нь дэм болно.
Шууд дамжуулалт:
