Улс төр
2026.10.09 10:42
550
2026 оны Төсвийн тодотгол: Иргэдэд ирэх ОНЦЛОХ 5 ӨӨРЧЛӨЛТ

  • 1. Суурь тэтгэврийг анх удаа олгож эхэлнэ: 2027 оноос олгохоор төлөвлөж байсан "Суурь тэтгэвэр"-ийг наашлуулж, 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс олгож эхэлнэ. Нийт 435 мянган ахмад настанд сар бүр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр нэмэгдэж, ахмадуудын дундаж тэтгэвэр 1,188,800 төгрөгт хүрнэ.
  •  
  • 2. Төрийн үйлчилгээний салбарын цалинг нэмнэ: Салбар хоорондын цалингийн зөрүүг арилгаж, 11 дүгээр сарын 1-нээс цалингийн өсөлтийг 50%-д хүргэж жигдрүүлнэ. Эрүүл мэндийн салбарын цалинг 20%, соёл, спорт, цаг уур зэрэг төрийн үйлчилгээний бусад салбарын цалинг 50%-иар тус тус нэмэхээр тусгалаа.
  • 3. Эрчим хүчний тарифыг НЭМЭХГҮЙ: Импортын цахилгааны үнийн өсөлтөөс хэрэглэгчдэд ирэх дарамтыг бууруулж, улсаас 107.3 тэрбум төгрөгийн татаас олгоно. Иргэдийн цахилгаан, дулааны үнийг нэмэхгүйгээр, станцуудын их засварт 92.7 тэрбум төгрөг нэмж зарцуулан хангамжийг тогтворжуулна.
  • 4. Шатахуун, хүнсний үнийн өсөлтийг хязгаарлана: Автобензин, дизель түлшний гаалийн болон онцгой албан татварыг 0 төгрөг (0%) болгож тогтоосноор шатахууны үнийг тогтвортой барина. Мөн мах, гурил, хүнсний ногооны үнийн хөөрөгдлөөс сэргийлж, стратегийн нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
  • 5. Гэрт ойрхон сургууль - Хамгийн сайн сургууль: Хүүхэд бүрд тэгш боловсрол олгох, сургуулиудын ачааллыг бууруулахад 50 тэрбум төгрөг зарцуулна. Нийслэлийн өндөр ачаалалтай байршлуудад сургуулийн зориулалттай 22 барилга түрээсэлж, 500 анги танхимыг шинээр тохижуулна.