Улс төр
2026.10.09 11:08
224
Т.Доржханд: Гадаад томилолтын зардал 700 хувиар өссөн зүйл байхгүй

Эдийн засгийн байнгын хороон дээр П.Батчимэг гишүүн ташаа мэдээлэл тараажээ. Шадар сайдад хамаатай гурван агентлаг бий. Тэр бүх зардлаар намайг зугаалсан мэт ярьж байна. Энэ тал дээр тайлбар өглөө.

Гадаадын хөрөнгө оруулалт хариуцдаг хүнний гадаадын томилолтын зардал 700 хувиар өссөн гэх мэдээлэл тараад байна. Энэ бол Т.Доржханд гэдэг хүний зардал биш юмаа. Монгол улсыг суртчилан таниулах зорилготой, хөрөнгө оруулалт татах зорилгоор зардал гээд маш бага зардал байгаа. Энэ бол жилдээ 6-7 үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үүгээрээ гадны хөрөнгө оруулагчдыг татах үүрэгтэй. Үүний төсөв гэж 260 сая төгрөг бий. Ажилчдын гадаад явах томилолтын зардал гэж 400 гаруй сая төгрөгийн төсөв тавигдсан. Өмнө жил 20 гаруй сая төгрөгийн зардалтай байсан. Учир нь 2026 оны 9 дүгээр сарын нэгнээс хөрөнгө оруулалт татах хууль батлагдсанаар төсөв нь нэмэгдсэн.

Төрийн зардлыг хас гээд байх юм. Хувийн секторууд гадаадад очоод хэлэлцээр хийж чаддаггүй. 2026 оны байдлаар 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирээд байна. Том хэмжээний төслүүд удаан хэрэгждэг. 2040 он гэхэд 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт татахаар ажиллаад явж байна.

Монгол улс бүс нутагтаа том тоглогч байх хэрэгтэй. Хиймэл оюун ухаан, дата төв гэх мэтийг хөрөнгө оруулалт, уулзалтан дээр ярьдаг юм. Тэгвэл өөр бусад гишүүд англиар илтгэл тавиад үз л дээ. Сангийн яамны тавьж өгсөн тарицын дагуу л явдаг. Нэг өрөөнд хоёулаа хонодог хэвээрээ байгаа гэсэн тайлбарыг өглөө.