

Тайландын соёлын яаманд Монгол улсыг төлөөлж байгаа БНХАУ-ын миссийг хасуулж өгөөчээ гэх шаардлагыг хүргүүлсэн. Гэтэл та бүхэн гадаад харицааны яамаар дамжуулж асуудлыг хүргүүлнэ үү гэсэн албан бичиг ирсэн. Монгол улсын гадаад хэргийн үйл ажиллагаа зөвхөн Гадаад хэргийн яамаар дамждаг хуультай. Гадаад хэргийн яам Элчин сайдын яамтай байнга холбоотой хамтарч ажиллаж байгаа.
Одоогийн байдлаар Элчин сайдын яаманд ирсэн хамгийн сүүлийн хариу нь Тайланд дахь цагдаагийн байгууллагад хандах асуудлыг тавьсан байсан. Тэмцээнийг зохион байгуулж буй хүмүүст хүргүүлсэн шаардлагын хариуд дандаа бөөрөнхийлсөн хариу ирж байгаа. Цаг хожсон үйлдлийг хийж байгаа учир Гадаад хэргийн сайд, Элчин сайдад цагдаагийн байгууллагад өгөөчээ гэх шаардлагыг хүргүүлсэн байна.
