Улс төр
5 цагийн дараа
215
Ц.Ганзориг: Т.Шинэбаяр гэх сэтгүүлч баримтгүй мэдээллээр Ерөнхийлөгч рүү удаа дараа халдсан
Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Улс оронд шийдвэрлэх олон асуудал байна. Баавгай нэг хүнд халдсан асуудалд эмгэнэл илэрхийлж байна. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн нууц хөрөнгүүд гэсэн худал мэдээлэлд няцаалт хийж байна. Өчигдөр цагдаагийн газарт гомдол гаргасан. Энэ бол нэг хүн, нэг редакцын асуудал биш. Хэвлэлийн хууль бус шантаажтай Ерөнхийлөгчийн Тамгын газар эвлэрэхгүй" гэж мэдээллээ.
 
Тэрээр Ерөнхийлөгчийг маш олон хөрөнгөө нуусан мэтээр мэдээлж байна. Энэ бол бүгд худал мэдээлэл.
  • - Ерөнхийлөгчийн Бага тэнгэр дэх хаусууд гэж өнгөрсөн жил ч гаргаж ирсэн. Энэ бол худал. Ерөнхийлөгчийн хамаарал бүхий хүмүүстэй ямар ч хамааралгүй. Гэтэл үүнийг хамааралтай мэтээр мэдээлж эхэллээ.
  • - У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн барьж буй "Андууд таур" гэж гаргаж байна. Энд ямар ч хамааралгүй хувь компанийн барьж байгаа барилга. Үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан. Үүнийг өнөөдөр дахин гаргаж байгаа нь ямар шалтгаантай вэ.
  • - Нямдаваа гэдэг залуугийн талаарх мэдээллийг Ерөнхйлөгчтэй холбож ярьж байна. Энэ худлаа мэдэээллийг тараасан хүний эзэн холбогдогч гарч ирсэн. Энэ бол Ганболдын Золзаяа гэдэг хүн байна. Захиалга өгсөн, тараасан гэдэг нь ил болсон. Тэр бол хотын дарга асан Х.Нямбаатарын туслах, Сэлбэ дэд төвийн менежерээр ажиллаж байсан.
  • - Өнөөдөр "Юнайтед молл" Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэж гаргаж ирлээ. Энэ мэтээр хувь хүмүүсийн хөрөнгийг Ерөнхийлөгчид наах гэж оролдох боллоо. Ингэж мэдээлэл түгээж байгаа нь дан ганц У.Хүрэлсүх гэдэг хүн бус ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч. Үндэсний аюулгүй байдалд ч халдах хэмжээний ийм зүйл гаргаж болохгүй.

Архины ширээний ард Т.Шинэбаяр гэх сэтгүүлчтэй суусан гэх мэдээлэл худлаа. Би нэг л удаа уулзаж, нэг л удаа утсаар ярьж байсан. Маш олон удаа тараасан худал мэдээлүүдэд эелдгээр хариулт тайлбарыг өгсөн. Херо энтертайментын захирал Б.Баатар захиалга өгсөн нь нотлогдож, төлбөрөө шилжүүлсэн нь хууль хяналтын байгууллагаар батлагдсан. Би нэг ч сэтгүүлчийг цагдаад өгч үзээгүй. Би шантааж хийдэг, тулган шаардсан, хэн ч биш болгоно гэж баримт нотолгоогүй шантааж хийсэн хүнийг шалгуулна.

Хамгийн багадаа 6 хүний цалин, машин унаа сольж өгөх, гадаад айлчлалд явуулж өг гэх мэтээр шантааж хийсэн. Хэвлэл мэдээллийн хорт хавдар шиг хүмүүс энэ салбарыг харлуулж байна. Эв нэгдэл, хэвлэлийн эрх чөлөө гэдэг нэрийн доор шантааж газар авч болохгүй.