Нийгэм
6 цагийн дараа
111
МИАТ компани БНСУ-ын City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ

МИАТ ТӨХК  нь 2026 оны аравдугаар сарын 1-нээс БНСУ-ын татваргүй барааны дэлгүүр болох City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд тус дэлгүүрээр үйлчлүүлсэн МИАТ-ийн  зорчигч хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байгаа аж.

City Duty Free нь 2010 онд байгуулагдсан БНСУ-ын татваргүй худалдааны компани бөгөөд Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 болон Терминал 2-т үйл ажиллагаа явуулдаг. Тус дэлгүүрээр  гоо сайхны бүтээгдэхүүн, K-Beauty, хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал болон бусад төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг.

МИАТ-ийн зорчигчдод зориулсан тусгай хөнгөлөлт

МИАТ-ийн зорчигч нь Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 дэх City Duty Free дэлгүүрээр үйлчлүүлснээр  дараах тусгай хөнгөлөлтийг эдлэх боломжтой.

Худалдан авалт

Хөнгөлөлт

Тамхи 2 картон

10,000₩

$30 болон түүнээс дээш

10,000₩

$80 болон түүнээс дээш

30,000₩

$120 болон түүнээс дээш

50,000₩

Байршил: Инчоны олон улсын нисэх онгоцны буудал, Терминал 1 – City Duty Free

Хөнгөлөлт хэрхэн эдлэх вэ?

  1. QR код уншуулах
    Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын МИАТ-ийн бүртгэлийн хэсэгт байршуулсан постер дээрх QR кодыг гар утсаараа уншуулна.
  2. Тусгай баркод, купоноо авах
    QR кодыг уншуулсны дараа МИАТ-ийн зорчигчдод зориулсан тусгай баркод болон хөнгөлөлтийн купон гарч ирнэ.
  3. City Duty Free-д зочлох
    Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 дэх City Duty Free дэлгүүрт очиж, хүссэн бүтээгдэхүүнээ сонгоно.
  4. Баркод болон boarding pass-аа үзүүлэх
    Төлбөр хийх үедээ гар утсан дээрх тусгай баркодоо уншуулж, boarding pass-аа дэлгүүрийн ажилтанд үзүүлнэ.
  5. Хөнгөлөлтөө эдлэх
    Хөнгөлөлт таны худалдан авалтын үнийн дүнгээс шууд хасагдах бөгөөд үлдсэн төлбөрийг төлж худалдан авалтаа дуусгана.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://miat.com/mn/news/city-duty-free