
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан дуудлага энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт ОБЕГ-т иржээ. Түймрийг аравдугаар сарын 12-ны 00:55 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мобиком Корпораци тус газарт ажиллаж байх үеэр автомашин шатсаны улмаас гал алджээ.
Мобиком Корпораци ХХК албан ёсны мэдэгдэлдээ “2026 онд Халхголын хилийн отрядын бүх заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлэн, сүлжээний чанар, хүртээмжийг сайжруулсан.
Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцох, одоо байгаа сүлжээний ажиллагааг шалгаж, сайжруулах, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тухайн бүс нутагт хээрийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон.
Манай ажилтнууд хилийн цэргийн байгууллагаас зохих журмын дагуу албан ёсны зөвшөөрөл авч, тухайн бүс нутагт нэвтэрсэн болно.
Мөн тухайн ажлын хүрээнд орон нутгийн удирдлага, хил хамгаалах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүнд хамт зорчоогүйг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
