М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.10.12 10:49
180
Ц.Баатархүү: АН-ын тамга байдаг газартаа л байгаа

Өнөөдөр Ардчилсан намын бүлэг шинэ даргаа сонгоно. Өнгөрсөн долоо хоногт Ц.Баатархүү гишүүн намын тамгыг авч зугтсан гэх мэдээлэл тараад байсан юм. Тэгвэл тэрээр дараах тайлбарыг өглөө.

Ц.Баатархүү: Ардчилсан намын бүлэг маш эв нэгдэлтэй байгаа. Тамга байдаг газартаа л бий.

МАН-ын зүгээс Ардчилсан намын бүлэг дотроо албан тушаалын хэрүүлтэй байна гэсэн худал мэдээлэл тарааж, хагаралдуулах зорилготой байна. МАН-ын зовлон бол төрийн зовлон болсон. МАН, АН хоёрыг адилхан гэдэг агуулгыг маш их түгээдэг, тийм биш.

Эрх баригч нам сайдаа солих асуудлаар шөнөжин хуралддаг хэр нь цалин, тэтгэвэр нэмэх болохоор хурлын ирц хүрдэггүй. Тиймээс АН иргэдийн амьжиргааг сайжруулах, тогтоолын төсөл өргөн барьж байна. Албан ёсоор О.Цогтгэрэл дарга өргөдлөө өгөөгүй учраас нэр дэвшигч нар албан ёсоор тодроогүй байгаа. Санал хураалт болох юм бол намын гишүүд бүгд оролцож, дараа нь хэвлэлд яриа өгнө.

Шууд үзэх: