

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаас Солонго 1, 2 төслийн үнэ ханшийн талаар тодруулаа.
Тэрээр, 10-р сардаа багтаад сонгон шалгаруулалт хийгдэнэ. Олон хувилбар байгаа. Түрээслэх, түрээслээд өмчлөх. Түрээслээд өмчлөх нь дотроо хоёр хувилбартай. Аль болох нэг стандарт гаргахгүйгээр орлогод нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүн гаргахаар судалгааны ажлуудаа хийж байгаа. Улсын комисс ажиллаад дуусаж байна. Гаднах тохижилтын ажил энэ долоо хоногтоо багтаад дуусахаар байгаа. Үүний дараа энэ ондоо багтаан айлуудаа оруулна.
Мкв-ын үнэ 4.428.000 төгрөг гэж гарсан. Анх гэрээ хийхдээ 266 сая 800 орчим мянган доллароор гэрээ хийгдсэн. Хоёр улсын Засгийн газар хооронд ийм дүнгээр хийгдсэн. Гүйцэтгэгч компани нь 500-600 орчим мянган долларын татуутай гэрээ хийгдсэн. Гүйцэтгэж байгаа компанийн зардлыг хэмнэх, ханшийн зөрүү зэрэг маш олон асуудал байгаа. Гэхдээ эргээд мкв-ийн үнээр эргэж хариу хэлнэ.
Ерөнхий сайдтай зөвлөлдсөний эцэст зорилтот бүлгийн иргэддээ хамгийн доод үнэлгээ хэд байхыг судалж байна. 10-р сард сонгон шалгаруулалтаа зарлахдаа мкв-ийн үнээ зарлана.
Шууд дамжуулалт:
