Улс төр
2026.10.12 12:05
175
Н.Алтанхуяг: Бүлгийг туршлагатай, тулхтай улс төрч удирдах ёстой

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, бүлгийн даргаа сонгохгэж байна. Бүлгийн даргад Х.Тэмүүжин гишүүн Б.Түвшин гишүүн нар нэрээ дэвшүүлээд байна. Шинээр сонгогдох бүлгийн дарга ямар үүрэг хариуцлагатай байх талаар Н.Алтанхуяг дараах байр сууриа илэрхийллээ. 

Бүлгийн даргад хоёр хүн нэрээ дэвшүүлсэн байна. Х.Тэмүүжин гишүүн болон Түвшин гишүүн нэр дэвшүүлжээ. Ирцийн хувьд гишүүд бүрэн байна. Монгол Улсад тулгамдаж буй авлига, хээл хахууль зэрэг асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулж ирдэг, цаг үеэ мэдэрдэг, тодорхой хэмжээний туршлагатай хүн бүлгийг удирдвал зүгээр гэж бодож байна.

Зарим оронд намын дарга нь парламент дахь бүлгээ ахалж ажилладаг жишиг бий. Харин манай намын хувьд сонгууль дөхөж байгаа учраас намын дарга сонгуулийн бэлтгэл болон намын түвшний ажилдаа илүү анхаарал хандуулахын тулд бүлгийн даргаа сонгож байна.

Энэ бол хэрүүл, зодоон хийх асуудал биш. Дарга болно гэдэг хариуцлага хүлээнэ гэсэн үг. Дарга болчихоод ажил хийхгүй байж болохгүй. Манай хоёр нэр дэвшигчийн хэн нь ч бүлгээ удирдаад явж чадна гэж бодож байна. Заавал хэд хэдэн удаа сонгогдсон хүн дарга байх ёстой гэсэн үг биш.