Улс төр
2026.10.12 12:17
217
Б.Пүрэвдорж: С.Зоригийн хэргийн материалыг ил болгох хүнийг бүлгийн даргаар сонгоно

УИХ-ын гишүүн Б.Дүрэвдорж бүлгийн даргад нэр дэвшигчдийг С.Зориг гасны хэргийн материалыг ил болгох асуудлаар ямар байр суурь илэрхийлж байгаагаар нь сонголтоо хийх талаараа мэдээлэл өглөө. 

С.Зориг агсны хэргийн гол материалууд нууц хэвээр байна. Олон арван жилийн турш энэ хэрэг хүмүүсийн хооронд үл ойлголцол үүсгэж, монголчуудын эв нэгдэлд сөргөөр нөлөөлж ирлээ. Бүлгийн даргад өрсөлдөж байгаа хоёр нэр дэвшигчийн хэн нь бүлгийн гишүүдийг нэгтгэж, С.Зориг агсны хэргийн материалыг ил болгох асуудлыг шийдвэрлэж чадах вэ гэдгийг харгалзан үзэж, тухайн хүнийг дэмжихээр санал нэгдсэн.

Яг одоо нэр дэвшигчдээс энэ асуудлаар асуулт асууна. Мөн өөрөө улс төрд тодорхой хугацаанд ажилласан хүний хувьд энэ асуултад хэн бодитой хариулт өгч чадаж байгаагаар нь сонголтоо хийнэ.