М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.10.12 12:54
182
АИ-92 шатахууны үнэ 3600 болж нэмэгдлээ

Зарим шатахуун түгээх станцуудаар АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, 3600 болжээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас “Аравдугаар сард ОХУ-аас авдаг шатахууны үнэ нэмэгдсэн. ААН-үүд өнгөрсөн өдрүүдэд өртгөөс нь доогуур үнээр худалдаалж байсан. Олон улсад хямрал үргэлжилсээр байгаа учраас нефтийн бүтээгдэхүүний үнэ бүх төрөлдөө хөдөлгөөнтэй байна” гэсэн тайлбарыг өглөө.

Зарим шатахуун түгээх станцууд шатахуун дууссан тул олгохгүй байгаа бол зарим нь зөвхөн АИ-95 болон евро 92 шатахууныг олгож байна. Гэвч өгсөн, өгөөгүй бүх шатахуун түгээх станцууд урт дараалалтай байгаа юм. Дараалалд зогсож байгаа жолооч нар дараах байр суурийг илэрхийллээ.

Иргэн: Өглөө 9 цагаас хойш дараалалд зогсож байна. Банкаа дүүргэж чадахгүй таван хоногийн шатахуун авч, эргээд л оочирлох хэрэгтэй болдог. Хэзээ өгөх нь мэдэгдэхгүй учраас хэдэн ч цаг зогсож магадгүй.

Иргэн: Хаа сайгүй тойрлоо, шатахуун өгч байгаа газар алга. Дараалал ч их байна. Өвөл энэ чигээрээ байвал шатахуун түгээх станцын гадаа машиндаа үхэх нь байна шүү дээ. Энэ зөвхөн Г.Дамдиннямын буруу ч биш. Үеийн үед ийм байсаар ирсэн. Хавар, өвөлдөө үнэ нэмэх зорилгоор заавал ингэж хомсдол үүсгэдэг.

Долдугаар сард АИ-92 шатахуун 2590 төгрөг байсан бол гурван сарын хугацаанд 1010 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Шууд үзэх: