М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
28 мин өмнө
408
АН-ын бүлгийн шинэ дарга Б.Түвшин гэж хэн бэ?

Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо. Түүний 2025 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Б.Түвшингийн жилийн орлого 2 тэрбум бол гэр бүлийн гишүүдийн орлого 1 тэрбум гэжээ.

Тэрээр 24 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөхийг эзэмшдэг. Үүнд:

Нийтийн орон сууц-2

Үйлчилгээний зориулалттай барилга- 4

Оффис зориулалттай барилга-2

Авто граж-4

Баригдаж дуусаагүй барилга- 2

Нийт 1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр тээврийн хэрэгсэлтэй. 66 саяын үнэ бүхий гурван газартай.

Б.Түвшин нь 362 сая төгрөгийн авлагатай бол 4.6 тэрбумын зээлтэй гэж мэдүүлсэн байна.

Тэрээр УИХ-д анх удаа сонгогдсон бөгөөд өмнө нь АПУ ХК, Миг даатгал ХХК-д Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм. 2023 онд түүний орлого 10 тэрбум орчим байжээ. 

Төгссөн сургууль мэргэжил

1993 онд Завхан аймгийн Нөмрөг сумийн 10-н жилийн дунд сургууль

1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургууль, Эдийн засагч, нягтлан бодогч

2007 онд Итали Улсын Триесте хотын Олон Улсын Бизнесийн Их Сургууль, Олон Улсын Бизнесийн удирдлага

2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн Сургууль, Эрх зүйч

2018 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Бизнесийн удирдлагын магистр

2016 оноос Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд Докторант