
Ардчилсан намын 42 гишүүнээс 24 гишүүний саналыг авч, Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо.
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: УИХ-д сонсгож танилцуулснаар бүрэн эрх хэрэгжиж эхэлнэ. Ардчилсан намын бүлгийг эв нэгдэлтэй байлгах, ардчиллын үндсэн зарчмыг хамгаалах бодлогын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна. Бүлгийн даргын үндсэн үүрэг бол намын 42 гишүүнийг эв нэгдэлтэй, хүчтэй сөрөг хүчин байлгах юм. Тиймээс гишүүдийн саналыг сонсож, шийдвэрийг олонхын зарчмаар гаргана.
Хувь хүний үзэл бодлыг тулгадаг зарчмаар ажиллахгүй. Дэд даргыг сонгох сонгуулийг ирэх долоо хоногт зарлана.
АН өнөө маргаашийн улс төрийн оноо авах хэрүүлд тэр болгон хариу өгөхгүй. Ардчилсан намын хөгжлийн үзэл баримтлалыг дэмжсэн бодлого явуулах нь эхний хийх зүйл гэж харж байна.
Шууд үзэх:
