m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
1 цагийн дараа
188
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй л юм

Эгүүр.мн сайтын эрхлэгч Ж.Мядагбадам өөртөө нь нэр холбогдсон газрын асуудал дээр дараах тайлбарыг өгчээ.

Тэрбээр "Би төрийн албан хаагч биш, нийтийн албан тушаалтан биш. Би бол хувийн ХХК-ийн захирал. Би лагерьтаа бараг жилийн дөрвөн улирал амьдардаг. Гэрчилгээ нь миний эзэмшлийн 1 газар дээр 2019 онд байна уу гарсан. Үлдсэн газруудыг худалдан авах замаар бөөгнүүлсээн. Алаг эрээн шарилжтай газар арваад жил амьдрахдаа хачин гоё орчин бүрдүүлсэн, бүрдүүлсэн.
Ийм юмаар дөрөөлөөд над руу орох гэж байгаа бол инээдэм шүү. Аа тэр нэг өдөр захирамж гарсан тухайд, би яахав өөр дээр бөөгнүүлж худалдаж аваад, татвар төлөх, кадастрын тавигдах шаардлагуудыг хангах, хянан баталгаа хийх зэргээр бүх үйлдлийг ном журмаар нь хоёр жил бараг дамнаад явчихсан. Тэгээд нэг бөөгнүүлээд өгсөн юм аа, Сүхбаатар дүүргийн газрын албанд “ном журам”-аар нь явахад Нямбаатар гэж хүний хэрэг надад үнэхээр гарахгүй ээ.
Миний эхний жижиг газрыг яг тойруулаад хүмүүс газар авахаар нь би яахав дээ хоёр хүүгээ нэг дор амьдраг, өөрийн нэр дээрээ гаргаж банкны барьцаа хийх зэргээр л бодсон юм.
Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй л юм.
Уянгын аав Ганцог МУИС-ийн газрыг MCS-д зараад, Орчлон сургуулийг бариулснаа шалгуулмаар байна. Тэр газар нийтийнх баймаар юм." гэжээ.