
АҮЭБ-ын дэд сайд Б.Мөнхтамир шатахууны үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл өгч, шуурхай штабаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа
Монгол Улс ОХУ-аас тогтвортой үнээр шатахуун авдаг гэрээтэй байсан боловч дайны улмаас газрын тосны үйлдвэрүүд нь дэлбэрэлтэд өртсөн. Тиймээс шатахууны үнэ өсөж, нийлүүлэлт багасаж байна.
Өнгөрсөн сартай харьцуулахад 190 доллароор өссөн учраас ААН-үүд үнээ 550 орчим төгрөгөөр нэмсэн байна.
11,12 дугаар сард шатахууны нийлүүлэлт багасах төлөвтэй байна. БНХАУ, Солонгос, Сингапур, Малайз улсаас шатахуун авах хэлэлцээр хийж байгаа.
Монополын эсрэг газарт өмнөх саруудад орж ирсэн шатахууныг нэмэгдсэн үнээр зарж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх даалгавар өглөө. Мөн ААН-үүдийг давуу байдлаа ашиглан үнийг үндэслэлгүйгээр нэмж байгаа эсэхэд хяналт тавих үүргийг өгсөн.
Benzin.mn-ээр дамжуулаад шатахуун олгож байгаа ШТС-уудын мэдээллийг түгээнэ. Ирэх долоо хоногоос нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 264 ШТС-ын шатахууны үлдэгдлийн мэдээллийг ил тод болгоно. Хяналтын камерын тусламжтайгаар оочир дарааллыг урьдчилж харах боломжтой.
Тээвэрлэлттэй холбоотойгоор орон нутагт нийслэлээс 1-2 хоногийн доголдолтой хүргэгдэж байна.
