
10 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд хүрэн баавгай үзэгдсэн, суурьшлын бүсэд нэвтэрсэн, малд халдсан тухай нийт 62 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Унтуулгын бууны иж бүрдэл худалдан авахад 450 сая төгрөгийн тендер зарлаад байгаа юм. Энэ талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироос тодрууллаа.
Ц.Сандаг-Очир: Яамны зүгээс намраас хойш баавгайн талаар сэрэмжлүүлсэн. Унтуулгын буу манай улсад байхгүй учраас тендер зарласан байгаа. Эхний ээлжинд ангийн компаниуд цацлагыг оруулж ирээд борлуулж байна. Бид олон улсын үнэ ханшийг судалж байгаад тендер зарласан ямар нэгэн ашиг хонжоо гаргах зүйл байхгүй.
Бууны 10 гаруй дагалдах хэрэгсэл байдаг. Цахим орчинд зөвхөн бууны үнийн мэдээлэлтэй харьцуулсан ташаа мэдээлэл явж байна лээ.
Шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдсэн. Одоо худалдан авах ажлыг хариуцсан байгууллага ажлаа шуурхай гүйцэтгэх хэрэгтэй байна. Онцгой цагдаагийн байгууллагууд, байгаль орчны газар болон мэргэжлийн анчидтай хамтарч ажиллаж байна.
Аравдугаар сарын 16-нд унтуулгын бууг худалдан авах гэрээг хийнэ.
Холбогдол албан тушаалтнууд надад хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзвэл хариуцлага хүлээж болно.
Шууд үзэх:
