Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
36 мин өмнө
207
У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газарт би амьдралдаа очиж үзээгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Нөмрөгийн дархан цаазат газарт гал гарч байгальд их хэмжээний хохирол учирсанд харамсаж байна. Сүүлийн үед цахим орчинд худал мэдээлэл явж байна. Үүнд албан ёсны тайлбар өгөх ёстой байх гэж бодлоо. 

Миний хувьд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажилласан нь үнэн. Гал 10-р сарын 08нд 11 цагийн орчимд гарсан талаар дуудлага ирсэн. Харин 10-р сарын 08нд би Улаанбаатар хотод УИХ-ын чуулганы хуралдаанд сууж байсан. Чуулганы хурал 14 цагт эхэлсэн бол би 13 цаг 40 минутад ирцэд орсон.

Нөмрөгийн дархан цаазат газарт би амьдралдаа очиж үзээгүй. 

Шууд дамжуулалт: