Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
30 мин дараа
148
Улаан, ногоон лаазаар төсвөө баталсан алдааг давтах вий...

Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, шатахууны хомсдол, татварын дарамтад дарлуулсан иргэд туйлдаж байна. Угтаа бол одоо сандал суудлын хэрүүл биш, төсөв тойрсон хэлэлцүүлэг хийх ёстой цаг хугацаа. Атал эрхэм гишүүд сандал суудлын хэрүүлээр өдрийг өнгөрөөж, өөрт ашигтай кноп дарсаар байна.

Өнгөрсөн жилийн өдийд МАН-ын 30/38-ын хуваагдал хурцдаж, арга ядахдаа улаан, ногоон лаазаар 2026 оны төсвийг баталж байв. Нэг их наяд төгрөгийн алдагдалтай уг төсвийн гороор өнөөдөр төсвийн тодотголыг нэн яаралтай батлах шаардлага үүссэн. Гэвч байнгын хороод болон чуулганы ирцээс хамаарч төсвийн тодотголоо баталж чадалгүй бүтэн сарыг тойров.

Хэрвээ төсвийн тодотголоо баталж чадахгүй бол арваннэгдүгээр сарын 1-нээс ахмадын тэтгэвэр, цалин, тэтгэмжийг нэмнэ гэдэг “үлгэр” болно.

Үүний дараагийн асуудал бол ирэх оны төсвийн төсөөлөл. Арваннэгдүгээр сарын 15-нд багтаж төсвөө батлах хуулийн хугацаатай. Ахиад л сандал, суудлын хэрүүл хийсээр яаравчилж, алдагдалтай төсөв батлах эрсдэлтэй.

Төсвөө баталж чадахгүй бол УИХ таръя гэж зарим гишүүд мэдэгдсэн бол УИХ-ын дарга С.Бямбацогт “Төсвөө баталж амжихгүй бол УИХ тарах үндэслэл байхгүй” хэмээн мэдэгдэв. Төсвөө цаг хугацаандаа, алдагдалгүй баталж байж төрийн ажил цалгардахгүй, түмний амьдрал уруудахгүй...