
Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн татвар дараах байдлаар буурна.
- Иргэн анх удаа өөрийн өмчилсөн орон сууцаа худалдан борлуулахад үл хөдлөхийн татвараас 100% бүрэн чөлөөлөгдөнө.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн ХХОАТ-ыг 100% хөнгөлнө.
- Жилийн борлуулалтын орлого нь нэг тэрбум төгрөгөөс бага бол орлогынхоо нэг хувиар татвар төлнө.
Бизнес эрхлэгч, ААН-үүдэд хамаарах өөрчлөлтүүд:
- НӨАТ-ын босго 400 сая боллоо.
- Татварын өртэй байсан ч дансыг бүрэн хааж, бизнесийг нь гацаадаг байдлыг зогсоож, орж ирсэн мөнгөний 30%-ийг дансанд нь заавал үлдээнэ.
- Бичил бизнесүүдийг дэмжих 1%-ийн татвартай байх орлогын хязгаарыг 1.5 тэрбум байсныг 2.5 тэрбум төгрөг болгов.