М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.10.14 12:21
154
Санал асуулгад Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд олгох хувилбар оруулаагүй байна

Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслөөс анх удаа ногдол ашиг авах болсонтой холбогдуулан иргэдийн санал асуулгыг цахимаар явуулж байна. Гэвч асуулгын дотор иргэд ногдол ашгаа өөрсдөө хүртэх тухай нэг ч сонголт байхгүй байна. Зөвхөн Засгийн газар Оюу толгойгоос ногдол ашиг авах нь зөв эсэх, ямар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нь зүйтэй талаар асуужээ. 

Санал асуулга нь олон талын байр суурийг тусгасан, нээлттэй сонголттой байх учиртай. Гэвч Засгийн газраас явуулж буй санал асуулга иргэдийн сонголтыг хязгаарлаж, урьдчилан тогтоосон хүрээнд санал өгөхөд чиглэж байна гэсэн шүүмжлэл дагуулж байна.

Санал өгөх холбоос: ОЮУ ТОЛГОЙН ногдол ашигтай холбоотой санал асуулга | E-ZASAG.MN | E-ZASAG.MN

Иргэд яг одоо төв талбайд Оюу толгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд олгохыг шаардсан жагсаал зохион байгуулж байна. Ерөнхий сайд Н.Учрал Оюу толгойн ногдол ашгаас 3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон гэж мэдэгдсэн.

Энэ нь нэг иргэнд ойролцоогоор 857,143 төгрөг оногдоно гэсэн үг юм.